“ТЭППЭН КОНСТРАКШН” ХХК нь 2011 онд байгуулагдсан бөгөөд мэргэшсэн Архитектор дизайны баг, ЯПОН УЛСЫН 1-Р ЗЭРЭГТЭЙ арвин туршлагатай Архитектор зөвлөх, туршлагатай инженер техникийн ажилчид, японы мэрэгжилийн эдийн засагч менежирүүдээр багаа бүрдүүлэн хот байгуулалт, зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах, аминий орон сууц, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай компанийн хэрэгжүүлж буй ТЭППЭН ХАУС төслийн тухайд Япон улсын хэдэн зуун жилийн турш тасралтгүй сайжран шинэчлэгдэн, байгалийн бүхий л гамшиг үзэгдлийг давж хүний амьдралын хэрэгцээнд нийцү...
“ТЭППЭН КОНСТРАКШН”ХХК нь 2011 онд байгуулагдсан бөгөөд мэргэшсэн Архитектор дизайны баг, Япон улсын 1-р зэрэгтэй арвин туршлагатай Архитектор зөвлөх, туршлагатай инженер техникийн ажилчид, Японы мэр...
Интерьер дизайн гэдэг бол орчин цагын барилга байгууламжын зайлшгүй нэг хэсэг болоод байгаа билээ. Манай компаний хувьд Интерьер дизайн боловсруулахдаа нэн түрүүнд тэр орон зайд орших хүний аюулгүй ба...
Хүн・Байгаль орчинтой хамтдаа орших Ландскейп дизайнаас эхлээд гүйцэтгэлийн хяналт, үйл ажиллагааны менежментийн зөвлөх хүртэлх хүрээнд нэгдсэн үйлчилгээг бид санал болгож байна. Монгол улсын хувьд Лан...
Бид яагаад эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг бус клиникийг сонгосон бэ гэхээр: Монгол улсын Эрүүл мэндийн салбар нь систем бүтцийн доголдолтой, Эрүүл мэндийн барилга байгууламжийн стандарт хоцрогдсон, тех...
Манай компанийн хэрэгжүүлж буй ТЭППЭН ХАУС төслийн тухайд Япон улсын хэдэн зуун жилийн турш тасралтгүй сайжран шинэчлэгдэн, байгалийн бүхий л гамшиг үзэгдлийг давж хүний амьдралын хэрэгцээнд нийцү...
“ТЭППЭН КОНСТРАКШН”ХХК нь 2011 онд байгуулагдсан бөгөөд мэргэшсэн Архитектор дизайны баг, Япон улсын 1-р зэрэгтэй арвин туршлагатай Архитектор зөвлөх, туршлагатай инженер техникийн ажилчид, Японы мэр...
“ТЭППЭН КОНСТРАКШН”ХХК нь 2011 онд байгуулагдсан бөгөөд мэргэшсэн Архитектор дизайны баг, ЯПОН УЛСЫН 1-Р ЗЭРЭГТЭЙ арвин туршлагатай Архитектор зөвлөх, туршлагатай инженер техникийн ажилчид, японы мэрэгжилийн эдийн засагч менежирүүдээр багаа бүрдүүлэн хот байгуулалт, зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах, аминий орон сууц, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын дизайн, зураг төслийн байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд ажлын ачаалалаас хамаарч гэрээт ажилчидийг авч ажиллуулдаг.
Компаны эрхэм зорилго:
Монголд өнөөдөр чадварлаг Архитекторууд маш олон болсон боловч шинэ шинэлэг загвар дизайн, дэвшилтэт технологийг нутагшуулан онцгой загвар дизайны шийдэлтэй дэлхийн түвшинд гарах хэмжээний төсөл бүтээлүүдийг хараахан бүтээж чадахгүй байна. Үүний гол шалтгаан нь монгол улсад барилгын материал үйлдвэрлэл, шинжлэх ухааны хөгжил нь хязгаарлагдмал байгаа тул Архитекторуудын сэтгэхүү бодол санаанд нь нөлөөлж зөвхөн одоо монголын зах зээл дээр байгаа хуучин уламжлал материалын хүрээнд л баригдаж ажилладаг.
Архитектор хүний уран сэтгэмж, зохиомж, ур ухаанаар бүтээсэн бүтээлийг бодит болгохын тулд технологи шинжлэх ухааны салбар нь дагаж хөгжин шинэ дэвшилтэт технологи барилгын материалыг үүсгэн бий болгож байх ёстой. Манай компани энэхүү хязгаарлагдмал байдлыг халж дэлхийд тэргүүлэх шинэ содон шийдэлтэй бүтээлүүдийг ар араас нь бүтээх зорилготой ажилахыг хичээдэг.
Манай байгууллагын давуу тал:
Бид аливаа төслийг дэлхийн олон улсын түвшинд марктинг судалгаа, концепт, дизайн, ТЭЗҮ боловсруулан хамгийн шилдэг аргаар захиалагч болон үйлчлүүлэгчидэд санал болгодог ба зөвхөн монголдоо бус Япон, Орос, Малайз гэх зэрэг хэлийн чандад мега төслүүдийг амжилттай гүйцэтгэсэн арвин их туршлага чадвартай. Ялангуяа Тансаг зэрэглэлийн орон сууц, зочид буудал, ресорт амралтын газар, Эмнэлэг, Ресторан үйлчилгээний барилга зэрэг төрлийн төслүүд дээр мэргэшсэн.
НЭГ ДҮГЭЭР ЗЭРЭГТЭЙ АРХИТЕКТОР зөвлөхтэй тул аль ч улсад тусгаа зөвшөөрөл шаардагдахгүй 3давхраас дээш хэдэн ч давхар барилга байгууламж архитектурын зураг төслийг боловсруулах боломжтой. Мөн төлөвлөлтийг Ерөнхий зарчим → Концепт → Суурь дизайн → Эскиз → Ажлын зураг → Барилга угсралтын график → Барилгын талбай дээрх зөвлөх үйлчилгээ ... Гэсэн процесоор явуулдаг тул захиалагч үйлчлүүлэгчид илүү ойлгомжтой оновчтой шийдлүүдийг олж төслийн явц ямар нэгэн эргэлзээгүй хурдан шуурхай явагдах үндсэн зарчим болно. Орон сууцны төслийг амжилттай хэрэгжүүлэх гол шалтгаануудын нэг бол БАРИЛГЫН ЧАНАР = НАСЧИЛТ байдаг бөгөөд энэхүү чанарууд нь ҮНЭ ЦЭНЭ ийг илтгэж байдаг. Үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгийг бий болгохын тулд дээрх процесийн үйл ажиллагаа заавал шаардлагатай.
“ТЭППЭН КОНСТРАКШН”ХХК нь 2011 онд байгуулагдсан бөгөөд мэргэшсэн Архитектор дизайны баг, Япон улсын 1-р зэрэгтэй
арвин туршлагатай Архитектор зөвлөх, туршлагатай инженер техникийн ажилчид, Японы мэргэжлийн эдийн засагч менежерүүдээр
багаа бүрдүүлэн хот байгуулалт, зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах, амины орон сууц угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж
байна.
Бид аливаа төслийг дэлхийн олон улсын төвшинд маркетинг судалгаа, концепц, дизайн, ТЭЗҮ боловсруулан хамгийн шилдэг
аргаар захиалагч болон үйлчлүүлэгчдэд санал болгодог ба зөвхөн монголдоо бус Япон, Орос, Малайз гэх зэрэг хэлийн чандад
мега төслүүдийг амжилттай гүйцэтгэсэн арвин их туршлага чадвартай. Ялангуяа Зочид буудал, ресорт амралтын газар, Эмнэлэг,
Ресторан үйлчилгээний барилга, орон сууц зэрэг төрлийн төслүүд дээр мэргэшсэн.
TEPPEN ATCHITECTURE DESIGN PROCESS
Интерьер дизайн гэдэг бол орчин цагын барилга байгууламжын зайлшгүй нэг хэсэг болоод байгаа билээ. Манай компаний хувьд Интерьер дизайн боловсруулахдаа нэн түрүүнд тэр орон зайд орших хүний аюулгүй байдлыг маш өндөр зэрэгт төлөвлөж хийдэг ба хүний эрүүл мэндэд элдэв муу нөлөөгүй байх, идэлгээ дааж сэргээн засварлах боломжыг ханган төлөвлөдөгт оршино. Дээр аюулгүй байдал, эрүүл ахуй, эдэлгээ, сэргээн засварлах зэргийн дараа анх удаа орон зайн шийдэл, концепц, материал технологи сонголт, өнгө загварын дизайныг боловсруулдаг.
Хүн・Байгаль орчинтой хамтдаа орших Ландскейп дизайнаас эхлээд гүйцэтгэлийн хяналт, үйл ажиллагааны менежментийн зөвлөх хүртэлх хүрээнд нэгдсэн үйлчилгээг бид санал болгож байна. Монгол улсын хувьд Ландскейп дизайн нь харьцангуй шинэлэг салбар бөгөөд орчин цагийн барилга байгууламж төлөвлөхөд зайлшгүй шаардлагатай хэсэг болоод байна. Бид аливаа төлөвлөж буй газрын түүхийг нарийн судалж дүн шинжилгээ явуулсны үндсэн дээр мэргэжлийн өндөр ур чадвар туршлагатай хүний нөөцтэй багаар өөрсдийн шинэлэг уур амьсгалыг оруулж концепц боловсруулан шинэ үнэ цэнийг бүтээдэг.
Бид яагаад эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг бус клиникийг сонгосон бэ гэхээр: Монгол улсын Эрүүл мэндийн салбар нь систем бүтцийн доголдолтой, Эрүүл мэндийн барилга байгууламжийн стандарт хоцрогдсон, техник технологийн хүртээмж бага, Эмч ажилчдын ажлын ачаалал их, цалин бага, ард иргэдэд хүндрэлтэй, үйлчилгээ муу байдаг. Дээрх асуудлыг шийдэх нэг гарц бол КЛИНИК эмнэлгийг зөв системтэй төлөвлөж дэлгэрүүлэх юм. Бид энэхүү төсөл дээр КЛИНИК ийн төвөөр дагнан 20 гаруй жил ажиллаж байгаа Япон улсын 1-р зэргийн Архитекторын компанитай хамтран ажилладаг бөгөөд Монгол улсад клиникийг бүх систем, know-how тай нь нэвтрүүлэн хөгжүүлэх зорилготой ажиллаж байна.
Манай компанийн хэрэгжүүлж буй ТЭППЭН ХАУС төслийн тухайд Япон улсын хэдэн зуун жилийн турш тасралтгүй сайжран шинэчлэгдэн, байгалийн бүхий л гамшиг үзэгдлийг давж хүний амьдралын хэрэгцээнд нийцүүлэгдэн ирсэн шилдэг дэвшилтэт технологийн угсармал модон амины орон сууцыг Монгол гэр бүлд зориулан зураг төслийн шатнаас захиалагчтай хамтдаа төлөвлөж, захиалж, угсран түлхүүр хүлээлгэн өгөх төвшинд хэрэгжүүлэх төсөл юм.
“Тэппэн констракшн” ХХК нь энэ төслийг хэрэгжүүлэхийн өмнө Монголын ард түмний амьдралын үнэ цэнийг олон улсын төвшинд хүргэх, монголын байгаль цаг уурын онцгой нөхцөл, ард түмний соёл түүхэн уламжлал, монгол нутгийн эрүүл байгаль, онгон төрхийг хайрлан хамгаалж, монголчуудын байгаль дэлхийтэйгээ шүтэлцэн амьдрах ухааныг судалж, Нүүдэлчин удамт монгол хүний амьдрах нөхцөл ая тухтай орчинг, байгаль дэлхийтэй холбон ногоон байгалын өв соёлтой зохицуулахад, онцгойлон анхаарсан болно.
ТЭППЭН ХАУС онцлог:
100% захиалгат хаус бөгөөд захиалагч өөрийн эдлэн газар дээр өөрсдийн гэр бүлийн амьдралын хэв маяг, хобби, хэрэгцээ, хэрэглээ гэх бүх тал дээр анхнаас нь зөвхөн өөрсдөдөө зориулан цор ганц дизайныг бий болгон зураг төслийг хийлгэнэ. Зураг төслийн дагуу Япон улсад ХАУС –ний гол үндсэн хийц угсармал модон материал зориулалтын үйлдвэрт хийгдэн ирнэ. Үндсэн материалаа ашиглан газар дээр нь угсран ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгнө.
Угсармал модон материалын талаар:
Том оврын модон бэлдмэлийг тусгайлан зориулалтын чиглэлээр бэлтгэх ой модны, сонгосон модыг зориулалтын техникээр унагаж, мөчирлөх, цэвэрлэн холтослох, өгөгдсөн хэмжээгээр тайран ангилан, багцлан, хайрцаглан боож дараагийн шатны дамжлагаар оруулан захлах, зүсэх, юунд зориулан бэлтгэх, зэргээр нарийн дамжлага хийсний дараа хатаах, чийглэх, бэхжүүлэх зэрэг нарийн технологийн дамжлага хэмжилт шалгалтаар оруулсны дараа “Прэ кат” үйлдвэрт оруулж нарийн зүсэлт, ухалт гэх зэрэг конпьютер роботоор иж бүрэн бүтээгдэхүүний төвшинд бэлтгэгднэ. “Тэппэн констракшн” ХХК -н хамтран ажилладаг “
Прэ кат үйлдвэр” нь захиалагчийн санал хүсэлтээр захиалсан зургийн дагуу маш нарийн төвшинд бэлтгэх бүх хийц бүтээц, хэсэглэл, угсарамлын бүх эд ангийг тусгайлан бэлтгэсэн CAD/CAM файлын зургийг үйлдвэрийн компьютерт шууд уншуулан, маш нарийн хэмжилтээр хэмжиж уг сууцны бэлдэц бүх хийц, бүтээц, эд анги хэсэглэлийг маш олон хэлбэрээр, тоо ширхэгээр нь бүрэн бэлтгэн нийлүүлдэг юм. Үйлдвэрийн технологийн дамжлага дэс дараалал нь компьютрийн удирдлагын дагуу заасан бүх угсралтын үйл ажиллагааг зэрэгцүүлэн бэлтгэж, багцлан бэлтгэсэн бүх бэлдцийг шалгалтын автоматаар дамжуулан тээвэрлэх техникийн хэсэгт хүлээлгэн захиалагчийн хаягаар шууд хангаж, гэрээт хугацаанд ханган нийлүүлдэг юм. Захиалагч, зураг төсөл, барилгын үйлдвэрлэл, барилга угсралтын ажлын явцын тодорхой гинжин графикийн холбоо харилцаа, ажлын уялдаа холбоо нь, барилга угсралтын цаг хугацааг хэмнэх, ажлын чанар, барилгын төсөвт өртөгт сайнаар нөлөөлөх сонгодог аргачлал юм. Мөн барилгын талбайд хог хаягдал гарахгүй байгаль орчинд хор хөнөөлгүй, асар богино хугацаанд угсрах тул эдийн засгийн хэмнэлттэй. Канад модон сууцаас давуу тал нь модон бэлдэц хийц нь багана дам нуруунаас даацаа авдаг учир газар хөдлөлтөд тэсвэр сайтай, дотор өрөө хоорондын зохион байгуулалтыг хүссэн загвараар орон зайг бүтээх боломжтой.
Completion | 2012 |
Location | Ulaanbaatar |
Building Use | Cafe・Bar・Lounge |
Site Area | |
Total Floor Area | 150m2 |
Floors | 1F |
Structure | Break |
Service | Interior Design・Construction |
Completion | 2016 |
Location | Malaysia, Melaka |
Building Use | SKY Restaurant VIP room |
Site Area | 4.800m2 |
Total Floor Area | 27.000m2 |
Floors | 13F |
Structure | RC |
Service | Concept Basic Design |
Completion | 2020 |
Location | Ulaanbaatar |
Building Use | Studio Apartment |
Site Area | 400m2 |
Total Floor Area | 1.500m2 |
Floors | 7F |
Structure | RC |
Service | Total Design |
Completion | 2016 |
Location | Russia, Ostashkov district |
Building Use | Private House |
Site Area | 4.900m2 |
Total Floor Area | Inner Space 400m2, Outer Space 980m2 |
Floors | 1-2F |
Structure | S |
Service | Concept・Basic Design |
Completion | 2013 |
Location | Ulaanbaatar |
Building Use | Resort House |
Site Area | 3ha |
Total Floor Area | |
Floors | 1-3F |
Structure | Wood・Pre Cut |
Service | Concept・Basic Design |
Completion | 2020 |
Location | Ulaanbaatar |
Building Use | Resort complex |
Site Area | 62ha |
Total Floor Area | |
Floors | 1-5F |
Structure | |
Service | Concept・Basic Design・Landscape Design |
Completion | 2018 |
Location | Khar Khorum |
Building Use | Resort hotel |
Site Area | 1ha |
Total Floor Area | |
Floors | 1-2F |
Structure | |
Service | Concept・Basic Design・Landscape Design |
Completion | 2019 |
Location | Ulaanbaatar |
Building Use | Medical Health Care Center |
Site Area | 2.200m2 |
Total Floor Area | 26.000m2 |
Floors | 17F |
Structure | RC |
Service | Concept・Basic Design |
Completion | 2016 |
Location | Ulaanbaatar |
Building Use | High Quality Apartment |
Site Area | 5.000m2 |
Total Floor Area | 26.000m2 |
Floors | 15F |
Structure | RC |
Service | Interior Design・Exterior Design・Design management |